Япончууд хар нүхийг судална

2016 оны 2 сарын 16

Япончууд хар нүхийг судлах зорилгоор рентген телескоп суурилуулсан “Astro-H” шинэ хиймэл дагуулыг хоёрдугаар сарын 17-нд хөөргөхөөр болжээ.

Уг хиймэл дагуулыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулсан юм.

“Astro-H” хиймэл дагуулд суурилуулсан рентген телескопын урт нь ойролцоогоор 14 метр бол жин нь 2.7 тонн аж. Уг дуранд рентген туяаны дөрвөн хүчтэй мэдрэгч суурилуулжээ. Энэ мэдрэгчүүд нь сансрын биетээс ялгарч байгаа сул долгионыг ч бүртгэж чаддаг байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна