Ч.Бат-Эрдэнэ турк даамын тэмцээнд уригджээ

2016 оны 2 сарын 16

Катарын Доха хотноо турк даамын уламжлалт тэмцээн болж байна. Даамын нэгэн төрөл болох турк даам нь Кувейт, Ливан, Катар, Иран, Бахрейн, Саудын Араб болон Палестин зэрэг Арабын орнуудад өндөр хөгжжээ. Тус тэмцээнд Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ уригдан оролцож байна. Гэхдээ түүнийг зохион байгуулагчдын зүгээс турк даамыг судлах зорилгоор тэмцээнд оролцохыг санал болгожээ.

17 мянган ам.долларын шагналын сантай турк даамын тэмцээнд Азарбайжан, Бахрайн, Иран, Катар, Казахстан, Кувейт зэрэг 10 орны 35 даамчин өрсөлдөж буй. Туршлага судлах зорилгоор тоглож буй Ч.Бат-Эрдэнэ эхний өргүүдэд Сири, Палестиний даамчидтай тэнцээ хийсэн байна.

Дашрамд дуулгахад, 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо 100 буудалт даамын өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна