Улаан-Үдийг зорьсон монгол иргэд дээрэмдүүлжээ

2016 оны 2 сарын 16

Багтай үл танигдах этгээдүүд гэр бүлийн хосуудад халдан, тэднийг хүлж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг Улаан-Үд хотноо урьд шөнө гарсан байна. Хохирогчид нь Монголоос очсон  жуулчид байжээ. Дээрэмчид өнгөрсөн шөнө Улаан-Хиагтын зам дээр монголчуудад халджээ.

-Гэмт хэрэг шөнийн гурван цагийн орчим гарсан байна. Галт зэвсэгтэй, багтай таван дээрэмчин  гэр бүлийн хосуудын 80 мянган рублийг дээрэмдсэн гэж Буряадын ДХЯ-ны төлөөлөгч хэлжээ. Мөнгө дээрэмдсэний дараа тэд  цагаан өнгийн гадаад машинд суун зугтжээ. Тэднийг Улаан–Үд рүү явсан байж магадгүй гэж таамаглаж байна. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр  шуурхай мөрдөх ажиллагаа явуулж эхэлснийг тус улсын хэвлэлээр мэдээллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна