&#34Пэпси лиг&#34-ийн тавдугаар тойрог өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

&#34Пэпси лиг&#34-ийн тавдугаар тойрог өндөрлөлөө

“ПЭПСИ ЛИГ”-ийг тавдугаар тойргийн дараачаар Эрдэнэт хотын “Хангарьд” баг 5 хожилтой 1 хожигдолтойгоор 15 оноотой тэргүүлж байна. Гэхдээ тэд гол өрсөлдөгч “Улаанбаатарын Унаганууд” клүбээс хоёр тоглолт илүү хийсэн бол бусад багуудаас нэг тойргийн тоглолтыг түрүүлж хийгээд байлаа билээ. “Улаанбаатарын Унаганууд” энэ тойргийг өнжсөн. Тэд ирэх амралтын өдрүүдээр дараалсан хоёр тоглолтыг хийх хүндхэн хуваарьтай байна. Нэг хожигдолтой дөрвөн хожилтой байсан багуудаас Хангарьд клүб хүчтэй өрсөлдөгчид болох “Хоромхон”, “Сэлэнгэпресс” багуудыг ялсанаар өөрсдийн боломжоо хадгалан үлдсэн бол “Арвис” клүб мөн ялалт байгуулсанаар одоогийн байдлаар эхний гуравт бичигдэж байна. Тэгвэл “Дэрэн” клүб өчигдрийн тоглолтонд тэнцсэнээр тэргүүлэгчдээс хоцорсон мөн “Хоромхон”, “Сэлэнгэпресс” гэсэн багууд тус бүр лигийн хоёр дахь ялагдлаа амссан.

 

 

Лиг эхэлснээс хойш оноо авч чадаагүй байсан “ФС Улаанбаатар” энэ тойрогт тэнцээ байгуулан лигийн анхны оноогоо авч чадсан бол “Соёмбын Барсууд” ганцаар оноогүй лигийг үргэлжлүүлж байна. Мэргэн буучдын жагсаалтыг “Хоромхон” клүбийн довтлогч Н.Наранболд 13 гоолтой тэргүүлж байгаа бол Унаганууд багийн тоглогч Э.Пүрэвдорж 11 гоолтой харин 9 гоол оруулсан А.Улсболд, О.Мижиддорж, Ц.Мөнх-Эрдэнэ гэсэн тамирчид эхний байруудад жагсаж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж