Н.Энхбаяр Шадар болох эсэх нь АТГ-аас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Шадар болох эсэх нь АТГ-аас шалтгаална

УИХ-ын үйл ажиллагааг гацаах хэмжээнд хүртэл өндөр аваад байгаа Шадар сайдын суудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр суух эсэх нь Авлигатай тэмцэх газраас ирүүлэх хариу албан бичгээс ихээхэн шалтгаалах болоод байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ тухай “Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Засгийн газрын Хэвлэлийн албанаас өгч буй мэдээллээр Засгийн газар хоёрдугаар сарын эхээр АТГ-т ханджээ. Тодруулбал,  Шадар сайдад нэр дэвшүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлсэн байгаа аж. Хуульд зааснаар АТГ нь энэ талаарх мэдээллийг ажлын 10 хоногийн дотор багтаан өгөх юм байна. Үүний дараа Засгийн газар ч мөн тодорхой мэдээлэл өгөх боломж нь бүрдэх аж.

Товчхондоо бол МАХН-ын дарга Шадар сайд болох эсэх нь АТГ-аас ирүүлэх ашиг сонирхлын зөрчлийн талаарх албан бичгээс шалтгаалах болоод байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж