Монголчууд смартфон бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Монголчууд смартфон бүтээжээ

-Хэрэглэгчдийн худалдан авах чадвараас болоод монгол смартфоны үнийг 80-180 ам.доллар байхаар тогтоожээ-

Дэлхий даяар сая сая хүний хэрэглээний смартфон үйлдвэрлэгчдийн эгнээ нэгээр нэмэгдэв. Монголчууд ухаалаг утсыг үйлдвэрлэж эхлэв хэмээн baikal-daily.ru сайт мэдээлжээ. Монголын гажетийг Way Out ("Вэй аут") компани үйлдвэрлэж байна. Тэд XPhone ("Иксфон") нэртэй хоёр загварыг  гаргаж байна. Хоорондоо дэлгэцийн хэмжээгээр ялгаатай бөгөөд дөрөв ба таван инчийн гажетууд нь Х4,  Х5 гэж нэрэндээ тэмдэглэгджээ.

Энэхүү хоёр загвар нь дэлхийн ижил төстэй төхөөрөмжүүдээс огт дутах зүйлгүй гэдгийг үйлдвэрлэгч компани тодотгожээ. Монголчуудын бүтээсэн ухаалаг утасны үнийг  80-180 ам.доллараар тогтоосон гэнэ. Үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнээр “Монгол брэнд” нэртэй гурав дахь загварыг ойрын үед гаргахаар төлөвлөгөөндөө тусгажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж