Монголбанк 19,3 сая ам.доллар нийлүүлжээ

2016 оны 2 сарын 16

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 2023.20 төгрөгийн ханшаар 19.3 сая ам.доллар, 310.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая юанийг тус тус нийлүүлсэн байна.

Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг хүлээж аваагүй байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна