Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаанаас

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаанаас

Өвөрхангай аймгийн хаврын зүүн бүсийн уралдаан Баянгол сумнаа боллоо. 2016 оны 2 сарын 14-нд болсон энэхүү уралдаанд Дундговь, Дорноговь, Улаанбаатар, Төв, Архангай, Баянхонгор зэрэг аймгийн уяачид хурдан хурц хүлгүүдийн хамт ирж оролцсон байна. Дашрамд дурьдахад есөн жилийн өмнө буюу 2007 онд Баянгол сумнаа аймгийн бүсийн уралдааныг зохион байгуулж байсан билээ. Ингээд уншигч танаа зүүн бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Азарга-90
1.Завхан аймгийн Идэр сумын уугуул, “Бармон” ХХК-ны захирал нийслэлийн Алдарт уяач Ш.Үнэнбатын хээр.
2.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нарангэрэлийн буурал.
3.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ариунболдын хээр.
4.Өвөрхангай аймгийн баян-Өндөр сумын уугуул, уяачД.Нямсүрэнгийн шарга
5.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугулу, аймгийн Алдарт уяач Г.Ариунболдын халиун

Их нас-103
1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяачА.Авгаансамбуугийн хар
2.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, дуучин Э.Төрмандахын Жигүүр хээр
3.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, уяач Д.Батбаярын зээрд
4.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Шийлэгдоржийн хүрэн
5.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач С.Ариунжаргалын хээр

Соёолон-95
1.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, уяач Б.Баянмөнхийн хүрэн
2.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, уяач  Ш.Чулуунхүүгийн хонгор
3.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Самданжигмэдийн хонгор
4.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, уяач М.Эрдэнэбаярын бор
5.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, уяач Б.Алтанбаганын хул

"Аравгар хээр" МСУХ-ны тэргүүлэгч Ч.Пэрлэйбазар

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж