“Номин эрэг” киноны сонирхолтой 25 эдлэл

2016 оны 2 сарын 16

Гэрийн дэгжин гоёл, бүрх малгай, нууцлаг Ванессагийн асар том шил.

Анжелина Жоли уран бүтээлийн шинэ давааг туулсаар явна. Түүний нөхөртэйгээ хамт гол дүрийг нь бүтээсэн бас нэгэн шинэ кино манай хойд хөршийн прокатаар гарч эхэлжээ. Сэтгэл шархлах нь амархан, нууцлаг байдалтай бүжигчин асан Ванесса, түүний нөхөр зохиолч Роланд хоёрыг кино зохиолч Жоли өнгөрсөн зууны далаад онуудын дунд үед авчирсан байлаа.

Тэр цаг үеийн гоо зүй нь гайхамшигтай. Хосууд  дээр цагийн баганат  буудлын өрөөнд амьдран хөзөр тоглож, ресторанд нь оройн гоёлтой хооллож, маш дэгжин задгай бүхээгтэй машинаар явах аж. Тэд бараг гэрээс гарахгүй ч өдөр бүр  smoky eyes стилийг харуулна. Буудлынхаа өрөөгөөр  даашинзтай,  бүрх малгай зэргийн дэгжин хувцсаа тайлалгүй яван  “загвар үзүүлэх” аж.  Yves Saint Laurent-ийн том шилтэйгээр далайн эргийг харан суух ажээ.

Ванессагийн дүр жижиг сажиг зүйлийг нь хүртэл нарийн тооцсон бөгөөд өөлөх өөгүй болжээ. Гоёл нь  түүний дур дулаам байдлыг улам тодотгож өгдөг. Энд хажуугаар нь зүгээр өнгөрөхгүй Ванессагийн 25 гоёл, эд зүйлсийг харуулахыг хичээжээ.

Анжелина Жоли Calvin Klein Collection даашинзтай байгаа нь. Фотог Энни Лейбовиц

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна