Б.Гангаамаагийн дараагийн оргил нь “Карстен пирамид”

2016 оны 2 сарын 17

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны Монгол эмэгтэй уулчин, Гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ оны эхээр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай гарсан билээ. Түүний хувьд уулчдын гарахыг хүсдэг тив тивийн оргил “Seven summit”-ын тавд нь гараад байна. Тэгвэл түүний авирах дараагийн оргил нь Австрали далайн орнуудын ноён оргил болох “Карстений пирамид” аж. Арал дээр байрлах хамгийн өндөр уул учир маш их судалгаа, зохицсон бэлтгэл болон багагүй хэмжээний жин хасах шаардлагатай гэдгийг Б.Гангаамаа гавьяат онцолж байсан. Түүний хувьд ирэх сараас бэлтгэлдээ гарах бөгөөд энэ ондоо багтааж авиралтыг хийх бодолтой байгаагаа дуулгалаа. Одоогоор “Карстений пирамид”-ад Монгол уулчин гараагүй байгаа аж.

Гавьяат уулчин Б.Гангаамаагийн дэлхийн таван их оргилд хүрсэн үзүүлэлт

Уул /Д.Т.Д/

Байршил

Оролдлого хийсэн он

Гарсан өндрийн хэмжээ

1.

Эверест /8848 м/

Ази тив

2006

6800 м

2011

8848 м

2.

Аконкогуа /6962 м/

Өмнөд Америк, Аргентин

2016

6962 м

3.

Маккенли Диналь /6194 м/

Хойд Америк, АНУ

2012

6100 м

2014

5400 м

2015

6194 м

4.

Килманжаро /5895 м/

Африк тив, Танзани

2012

5895 м

5.

Эльбурс /5642 м/

Европ тив, ОХУ

2004, 2009, 2010

5200 м

 

2013

5642 м

 

Гавьяат уулчин Б.Гангаамаатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна