Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ

2016 оны 2 сарын 17

11:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа болно.

12:30 цагт “MN мэдээллийн төв”-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэл хийнэ.

14:00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж халамж асрамжийн төв, гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах асуудалд шинжээчээр ажиллах асуудлаар ярилцлага мэдээлэл өгөх тул та бүгд хүрэлцэн ирнэ үү

14:00 цагт Улсын тэргүүний 58-р сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг 14 цагаас эхлэнэ. Учир нь бага насны хүүхэд болон сурагчдын дунд хоолойн ангина өвчнийг төгс эмчлэхгүй орхидогоос үүдэлтэй зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэл их байгаа юм. Иймд Люксенбургийн вант улсын санхүүжилтээр 3 сургууль дээр төслийг хэрэгжүүлэн үе шаттайгаар олон олон ажлыг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгт 300 -аад хүүхэд оролцоно. 

14:00 цагт ОХУ-ын "Кэс-Баскет" ТББ-ын төлөөлөгч Пермяков М.М 2016 оны II/17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийнэ. Ажлын айлчлалын гол хэсэг болох "Сурагчдын лиг"-ийн шигшээ тоглолтыг хамтран ажиллах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын "Хангарьди" ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно. Дашрамд дурдахад Сурагчдын лигийн шигшээ тоглолтууд болон халз тоглолт энэ 18-ны 08:30-17:00 цагийн хооронд "Буянт Ухаа" спортын ордонд болно. 

14:00 цагт  Хангарьд ордоны 14 давхарт “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт болно.

15:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ болно. Монголдоо цорын ганц сорьцын хяналт тавьдаг газар зориулалтын байртай болж байгаа юм. Та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилна уу. 
Хаана: Сорьцын хяналтын шинэ байр /Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд талд/

15:00 цагт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан "Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл" сэдэвт дурсамж уулзалт болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна