Тэтгэврийн хөгшин хайраа илчилсэн нь

2016 оны 2 сарын 17

Фото: people.cn

Хятадын Чэжян мужийн тэтгэврийн хөгшин эр эхнэртээ Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэхээр олон давхар буудлыг хөлсөлжээ. Буудлын өрөөнүүдийн цонхны гэрлээр 84 настай Цяо Дэвэй эхнэртээ I love you («Би чамд хайртай») гэсэн үсгийг бичүүлсэн тухай Хятадын олон улсын радио (CRI) мэдээлэв.

Тэрээр эхнэртээ цэцгийн баглаа бэлэглэх үеэр 83 настай гэргий нь хуримын цагаан хувцастай байв.  Цяо тайлбарласнаар, тэр ингэж гэрлэснийхээ 67 жилийн баярыг эхнэртээ хүргэсэн гэнэ. Буудлын ажилтнууд хосуудын өрөөг сарнайн дэлбээ, хунгийн дүрсээр гоёсон гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна