Алеппо-г хэн бөмбөгдсөнийг АНУ тогтоож чадсангүй

2016 оны 2 сарын 17

Сьюзан Райс

Фото: Manuel Balce Ceneta / AP

 

Сирийн Алеппо мужийн иргэний байгууллагыг бөмбөгдсөн хэрэгт Орос хамаатай гэж Вашингтон баталж чадахгүй байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгджээ. Бөмбөгдөлтийг Дамаскийн дэглэм хийж холбоотнууд нь дэмжсэн байх гэж тэр хэлэв. Энэ хэрэг нь гал зогсоох Мюнхений тохиролцоонд харшилж байна гэж Райс мэдэгджээ.

 

Алеппо-д хийгдсэн агаарын цохилтыг АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби бас буруутгаад Мюнхений хэлэлцээрийг зөрчлөө гэж мэдэгдэв. “Башар Ассадын ард түмнийхээ эсрэг хийж байгаа харгис үйлдлийг зогсоох Оросын чадварт эргэлзэж байна” хэмээн тэр мэдэгджээ.

 

Үүний өмнө, хоёрдугаар сарын 15-нд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын хоёр эмнэлгийг бөмбөгдсаний улмаас тавиад хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн байв. Тус байгууллагын тэргүүн болсон хэрэг явдал Оросын эсвэл Сирийн нисэх хүчнийг буруутгасан юм.

 

Мөн тэр өдөр Германы канцлер Ангела Меркель Сирид нислэггүй бүс тогтоохын төлөө үг хэлжээ. Харин Сирийн ерөнхийлөгч Башар Ассад мэдэгдэхдээ, ”ямар ч эвлэрэл нь  дайчдын зэвсгийг хураах” гэсэн ойлголттой байх ёстой гэсэн  байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна