Иоанн Павелын нууц холбоог BBC ил гаргав

2016 оны 2 сарын 17

II Иоанн Павел 1996 онд

Фото: Giulio Broglio / AP

 

Ромын хамба II Иоанн Павел Америкийн польш гаралтай гүн ухаантан Анна-Тереза Тыменецкатай 32 жил үргэлжилсэн нууц дотны харилцаатай байсан тухай ВВС-ийн нийтэлсэн тэдний хоорондын захидлууд гэрчилж буй.

 

ВВС-д олдсон 350 гаруй захидал нь Польшийн үндэсний номын санд хадгалагдаж байв. Үүний зэрэгцээ Тыменецка 2014 онд нас барсны дараа Иоанн Павелтай авахуулсан олон гэрэл зураг олдсон бөгөөп зарим зурагт нь ирээдүйн хамба богино өмдтэй нуурын эргийн мдагуу зугаалж яваагаар  хальсанд буусан байв.  

 

Тыменецка ба ирээдүйн Ромын хамба тэр үеийн Краковын тэргүүн хамба Кароль Войтыла хоёр 1974 онд танилцжээ. Люблины их сургуулийн оюутан байх үедээ бичсэн Войтылагийн гүн ухааны номын англи орчуулга дээр тэд танилцсан ба хэд хэдэн удаа тэд уулзаж, цанаар гулгаж, зугаалж явжээ.

 

Тыменецкад 1974 онд бичсэн захидалд нь тэдний дотно харилцааны нотолсон үг, өгүүлбэр байгаа гэнэ. Тыменецка 1975 оны зун түүнд хайртайгаа хэлсэн гэж түүхчид үзэв. Харилцаагаа таслахын оронд Войтыла түүнд ламын нөмрөг бэлэглэжээ. “Энэ нь чамайг хол, ойр байсан ч үргэлж намайг  мэдэрч явахад хэрэг болно” хэмээн тэр бэлгээ тайлбарлажээ. Войтыла-г Польшийн КГБ  тагнаж байсан тул тэдний харилцаа ихээхэн нууц байжээ

 

Ромын хамбаар сонгогдсоны дараа  II Иоанн Павел америк эмэгтэйтэй харьцаатай байсан юм. Ерээд оны эхээр хамбад Паркинсоны өвчний онош тавьсны дараа Тыменецка түүнийг үргэлж эргэж тойрч байв. Хамгийн сүүлд нас барахаас нь өмнөхөн 2005 онд тэд уулзсан байлаа.

 

Ромын хамба II Иоанн Павелыг 2014 оны дөрөвдүгээр сарын 27-нд хувилгаан гэж зарласан юм. Тэрээр 1978 оноос  нас барах хүртлээ Ромын католик шашины тэргүүн байлаа. Түүнийг толгойлж байх үед католик шашин байнга шинэчлэл явуулан  төгсжиж байлаа. Нийгэм, хүмүүнлэг, номнолоороо тэр  дэлхийд асар их алдар хүндтэй байлаа. Польш гаралтай тэрээр 455 жилийн дотор Ромын хамбаар сонгогдсон анхны итали биш хүн байв.

 

Анна-Тереза Тыменецка Польшид 1923 онд төржээ. Краковын Ягеллоны их сургуулийг гүн ухааны  мэргэжлээр дүүргээд тэр Швейцарид гарчээ. 1956 онд Америкийн профессор Хендрик Хутхаккертай гэрлэсний дараа АНУ-д очин суурьшжээ. Тыменецка нь орчин цагийн ер бусын үзэгдэл (феноменологи) судалдаг гэдгээрээ алдартай байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна