Archi Dior, Precieuses хоёрын удтал хүлээлгэсэн гоёл

2016 оны 2 сарын 17

Хүзүүний зүүлт Précieuses Lierre

Парисын загварын долоо хоногийн үеэр Dior Joaillerie сэтгүүлчид, үйлчлүүлэгч нарыг баярлуулан Granville цуглуулгадаа үнэт чулууны олон төрлийг сонирхуулав. Шинэ бүтээгдэхүүнүүд Archi Dior-т  гарчээ.

Бугуйвч  Milieu du siècle, ягаан алт, очир эрдэнийн чулуу

Precieuses-т хоёр шинэ үнэт чулууны гоёл буюу номин эрдэнэ болон индраанилын гэсэн хоёр чулуугаар хосолжээ. Precieuses Rose гоёлд ховорхон тохиолдох индраанилын падпаража гэх өнгийг төв болгон авчээ. Archi Dior шинэлэг бүтээгдэхүүний цуглуулгад энгэрийн зүүлт, бугуйвч, хүзүүний зүүлт зэрэг жинхэнэ цэвэр очир эрдэнийн шигтгээтэй байлаа.

Бөгж Precieuses Lierre, цагаан ба шар алт номин, шар ба өнгөгүй очир эрдэнэ


Ээмэг  Precieuses Rose, ягаан алт, падпаража гэх индраанил,  ягаан болон шар индраанил


Хүзүүний зүүлт Milieu du siècle, ягаан алт, очир эрдэнэ


Ээмэг Precieuses Lierre, цагаан ба шар алт, номин, шар ба өнгөгүй очир эрдэнэ

Precieuses Rose, ягаан алт, падпаража гэх индраанил,  ягаан болон шар индраанил


Энгэрийн зүүлт Milieu du siècle, ягаан алт, очир эрдэнэ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна