Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ

2016 оны 2 сарын 17

Намын дарга Н.Энхбаярыгаа Шадар сайд болгох хүсэлтийг МАХН-аас тавьсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэхээр мэдээлэл авахаар АТГ-руу албан бичиг илгээсэн гэдгээ өчигдөр мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас Засгийн газрын хүсэлтэд өчигдөр албан ёсны хариултаа өгсөн байна. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзсэн байна.

О.САР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна