Хятад киноны орлогоор АНУ-г ардаа орхив

2016 оны 2 сарын 17

Хятадын киноны нэг долоо хоногийн кассын орлого дэлхийн дээд амжилт тогтоов.

Variety, Hollywood Reporter сэтгүүлүүдийн мэдээний дагуу хоёрдугаар сарын 8-14-ны хооронд Хятадын кассын орлого 543 сая долларын хэмжээнд хүрсэн байв. Хойд Америкт 2015 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2016 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх долоо хоногт цуглуулсан $529,6 саяаас тэр нь  дээгүүр  давжээ.

Хойд Америк гэсэн нутаг дэвсгэрт нь АНУ, Канад хоёр багтаж байгаа болохоор Хятадын үзүүлэлт улам сүрхий юм.

Мөн Хятадын энэ дээд амжилтын таван киноны гурав нь Хятадынх юм. "Лусын дагина" ("The Mermaid", $275 сая), " Вегасаас Макао руу: 3" ("From Vegas to Macau III", $120 сая), "Бичний хаан: 2" ("The Monkey King 2", $117 млн) хамгийн орлоготой байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна