Хөрөнгө оруулагчид Туркээс гарцгааж байна

2016 оны 2 сарын 17

Өнгөрсөн даваа гаригт Туркийн Засгийн газар долларын бондоо арилжаалжээ. Энд  дефолтын даатгалын үнэ эрс өссөн харагдав. Сирийн хилийн орчим  хурцадмал байдал газар авснаас зах зээлийн үймээн гарах  шалтгаан болов.

Хэрэв курдын дайчдыг Сирийн хойд хэсгийн Аазаз хот руу ойртвол Турк хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн гэж Reuters мэдээлэв. Гэхдээ Анкара түүнийг үгүйсгэж байгаа юм.  Үүний зэрэгцээ, Оросын холбооны зөвлөл Орос-Туркийн дайн гарч болохыг  үгүйсгэсэнгүй.  Турк Сирийн эсрэг  түрэмгийлэл хийж байгаа нь Оростой дайн үүсгэх  шалтгаан байж болохыг даваа гаригт Холбооны зөвлөлийн  олон улсын хорооны  тэргүүн Константин Косачев хэлсэн байлаа.

"Турк өөрт нь барууны дэмжлэг баталгаагүй гэдгийг ойлгох ёстой. Иран оролцсон бүрэн хэмжээний дайн гарах эрсдэлтэй. Өөрийн хүчин чадлыг харуулж, түүнийг  ашиглах чадвартай Оростой сөргөлдвөл  түүнд улам ч муу” гэж Косачев  хэлсэн юм.

Туркийн үнэт цаасны ашгийн үнийн зөрөө нь Америкийн бондуудад 16 суурь пунктаар өссөн нь есдүгээр сараас хойших  хамгийн бага хэмжээ болов. Хоёр жилийн хугацаатай бондын ашиг 12 пунктаар нэмэгдэн гурван долоо хоногийн  11,2 хувийн уналтыг харууллаа. 10 жилийн бондууд нь ашгийн өсөлтөөр 10,81 хувийг заалаа. Таван жилийн зээл-дефолтын свопууд гэх худалдааны солилцоо нь 10 пунктаар өсөн 310 пунктад хүрэв. Валютын зах зээл дээр нь ч шахалт нэмэгдэн лира ммөнгөний доллартай харьцуулсан ханш 0,7 хувиар унажээ.

Ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр эерэг санаа давамгайлан эрсдэл хийх хорхой нэмэгдсэн байв. Гэтэл Туркийн лира түүнд нь оролцсонгүй.

"Өнөө өглөө бидний мэдээллийн туузаас олж харсан гарчгууд нь нийтлэг хандлагаас лира  шахагдан гарсныг харуулж байна” хэмээн Deutsche Bank-ны стратегич  Гаутам Калани Bloomberg агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна