Урт наслая гэвэл танд байнгын хөдөлгөөн хэрэгтэй

2016 оны 2 сарын 17

Хөдөлгөөн бол амьдралын үндэс. Ертөнц өөрөө хөдөлгөөн дээр тогтдог. Амьдрал бол эд эсийн хооронд явагдаж байгаа мөнхийн хөдөлгөөн юм.

Бие чийрэгшүүлэх хөдөлгөөний үүсэл хөгжлийн тухай:

Бие чийрэгшүүлэх хөдөлгөөн 1967 онд Норвегээс үүссэн. Түүнийг Моер гэдэг хүн анх санаачилжээ. 1967 оны 4 дүгээр сарын 25- нд Норвегийн чийрэгжүүлэх төвийн 15 жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Төлөвлөгөөнд 1966-1971 ондхүмүүсийг чийрэгжүүлэлтийгн ач тусыг мэдрүүлэх гол зорилгоо болгожээ. 1972-1973 онд хүмүүсийг энэ үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулж 1981 оноосхойш Норвеги, Швед, Финланд, Бельги зэрэг улсаас чийрэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна.

1969 онд Норвегийн нийслэлд “Чийрэгжих хөдөлгөөн Европод” гэсэн олон улсын чийрэгжих хөдөлгөөний хурал болж баруун Герман, Австрали Англи, Итали, Люксенбург, Исланд зэрэг орны зочид төлөөлөгчид оролцжээ. Биеийн тамир хөдөлгөөнд тууштай тогтмол оролцвол хүний биеийн байгальдаа зохицох чадварыг дээшлүүлж, цусны, эргэлтийг сайжруулж бодисын солилцоог түргэтгэж чадсанаар аливаа өвчний хорыг арилгаж биеийн эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ гэж үздэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

www.103.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна