Мөрөөдлөө яаж сэргээх вэ?

2016 оны 2 сарын 17

Мөрөөдлөө яаж сэргээх вэ? Би дараах асуултуудыг өөрөөсөө асууж хүсэл мөрөөдлөө сэргээдэг.

Хүн өдөр тутмынхаа хийж буй аар саархан зүйлээс болоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг амархан мартдаг. Бидний хүсэл мөрөөдөл бүхнээс чухал гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс үе үе дараах асуултуудыг өөрөөсөө асууж мөрөөдлөө сэргээж байгаарай.

-Та юунд сайн бэ?

-Та юунд маш сайн байж чадах вэ?

-Таныг юу аз жаргалтай болгодог вэ?

-Таны сэтгэлийг юу сэргээж хөдөлгөдөг вэ?

-Ямар тохиолдолд та өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг вэ?

-Та хийж бүтээсэн юмнаасаа яг юугаараа илүү их бахархдаг вэ?

-Та энэ хийж бүтээснээ дахин давтаж эсвэл цааш нь үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой юу?

-Та бусадтай ихэвчлэн юуны тухай ярьж, юу хуваалцаж, юу солилцох дуртай вэ?

Эдгээр асуултууд мөрөөдлөө сэргээхэд танд тус болно гдэгт найдаж байна.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна