Ээжтэйгээ маргалдаж гэрээ шатаажээ

2016 оны 2 сарын 17

ХУД-ийн 16-р хороо  “Буянт-Ухаагийн .... тоотод гэр шатаж байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 16-нд цагдаагийн байгууддагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух 24 настай эрэгтэй Б  нь согтуурсан үедээ ээжтэйгээ марган 5 ханатай гэрээ шатааж, нийтийн байрны дээвэр дээр гарч амиа хорлохыг завдсан байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.   

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна