“Сурагчдын лиг”-ийн аварга багууд тодорно

2016 оны 2 сарын 17

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн аваргууд маргааш тодорно. 5 үе шаттайгаар 3 насны ангиллаар явагдаж буй тус тэмцээний хүрэл болон алтан медалийн төлөө тоглох багууд тодорсон. Шигшээ тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд маргааш 08.00-18.00 цагийн хооронд болно.

Уламжлал ёсоор ахлах насны ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй баг ОХУ-д болох сурагчдын лигт тоглох эрхээр шагнуулах аж. Мөн ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллагаас шигшээ тоглолтыг хамтран зохион байгуулж, тэмцээнд оролцогч сургуулиудад сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл /6 ширхэг/ бэлгийг гардуулан өгөх юм байна.

Тэмцээний үеэр шилдэг сурагчдын “Мөрөөдөл” баг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн “Архангайн Лидерүүд” багуудын үзүүлэх тоглолтыг хийхээр болжээ.

“Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнд анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт охид, хөвгүүдийн 6413 багийн давхардсан тоогоор 81158 сурагч оролцсон гэсэн мэдээлэл гарсан байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна