Тимошенкогийн шинэ имиж

2016 оны 2 сарын 17

Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко үсний засалтаа өөрчилж, шинэ имиж бүрдүүлжээ. Юлия Тимошенко Мягмар гаригийн /II.16/ Дээд Радын хуралдаанд ирэхдээ олонд танигдсан үсний засалтаа өөрчилж илүү залуу дүр төрхийг бүрдүүлэн ирсэн байна. Өдгөө 55 настай Юлия Тимошенко Украины сөрөг хүчний “Батькивщина” /Эх орон/ намын тэргүүн юм.

Тимошенко 2009 онд ОХУ-тай байгалийн хийн ашиггүй гэрээ байгуулсан гэх хэргээр долоон жил шоронд хорих ял эдэлсний дараа Киевт бослого өрнөх үеэр 2014 оны хоёрдугаар сард суллагдсан билээ.

 

Эх сурвалж: Tengri news

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна