Сагсчид Тайвань улсад тэтгэлгээр суралцана

2016 оны 2 сарын 17

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу манай сагсчид тус улсад тэтгэлгээр суралцахаар энэ долоо хоногийн эхээр явжээ. Тус тэтгэлэгийн эхний ээлж болох анхны оюутнуудаар М.Мишээл (“Харцага”), Д.Баясгалан (“Ирвэсүүд”), Н.Наранбаяр (“Аравт”), Б.Авирмэд (“Шонхор-Увс”), О.Дөлгөөн (“Харцага”) нарын эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин Тайванийг зорьсон байна. Тэд Тайванийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор өдөр бүр бэлтгэл хийхийн зэрэгцээ хятад хэлний сургалтад хамрагдан, бакалаврын боловсрол эзэмших юм. Хөтөлбөрийн хүрээнд ирэх онд манай дөрвөн тамирчин магистрын сургалтад хамрагдах юм байна.

Дашрамд дуулгахад, 2015 оны 9-р сард Тайваний Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Ерөнхийлөгч Юу Чин Чай өөрийн биеэр Монгол улсад айлчлан ирж МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ. Тус сургууль Тайвань улсдаа сагсан бөмбөгийн спортын амжилтаараа тэргүүлэгч сургуулиудын нэг юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна