Ээлжит бусыг эхлүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Ээлжит бусыг эхлүүлж чадах уу?

Өнгөрөгч даваа  гаригт нээлтээ хийхээр товлосон УИХ-ын ээлжит бус чуулган МАН-ын бойкотоос болж пүрэв гариг хүртэл хойшлогдов.  УИХ тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор нам бүлгүүд хаалтай хуралдсан бөгөөд ямар ч байсан маргаашийн чуулганы нээлтэд Ардчилсан нам 35 гишүүнээ цуглуулж, 100 хувийн ирц бүрдүүлэхээ бүлгийн дарга Б.Гарамгайбаатар дуулгасан юм.  Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  “Эхлээд эрх баригчид  ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид  хуралдаа оролцоод явна” гэсэн хариу байр сууриа илэрхийлсэн билээ.

Ээлжит бус чуулганы нээлтээр барьцаалсан ийм  улс төр анх удаа гарч байгаа бөгөөд эрх баригчид 100 хувь ирцээ бүрдүүлэх, энэ тохиолдолд МАН чуулганы хуралдаандаа суух амлалтаа аль аль нь өгсөн  бөгөөд УИХ гацаанаас гарч чадах эсэх нь АН-ын 35 гишүүнээс зуун хувь хамаарахаар болж байна.  Гэхдээ АН-ын 35 дээр ИЗНН-ын хоёр, ХҮН-ын С.Ганбаатарыг нэмээд ч ээлжит бус чуулганыг нээхэд нэг хүний ирцээр дутна гэсэн үг.

Ардчилсан нам зуун хувийн ирц үзүүлж чадахгүй бол МАН чуулгандаа суухгүйгээ зарласан. Энэ тохиолдол Ардчилсан нам МҮАН-аас “тусламж”  гуйхаас өөр аргагүй болж байна.

 Ерөнхий сайдыг МАН-тай хавсарч огцруулах гээд бараагүй бие даагчид, хэдийгээр эрх барилцаж яваа ч Н.Энхбаяраа Шадар болгохын тулд АН, МАН-ын үл ойлголцол дээр улс төрийн барьцаа лавшруулж яваа МАХН-ынхан чуулганы нээлтэд оролцоно гэж шууд тооцоход төвөгтэй.

Ерөнхий сайдыг МАН-тай хавсарч огцруулах гээд бараагүй бие даагчид, хэдийгээр эрх барилцаж яваа ч Н.Энхбаяраа Шадар болгохын тулд АН, МАН-ын үл ойлголцол дээр улс төрийн барьцаа лавшруулж яваа МАХН-ынхан чуулганы нээлтэд оролцоно гэж шууд тооцоход төвөгтэй.

 Н.Энхбаярын хүслийг хангаж чадвал МАХН ээлжит бус чуулганы нээлтэд оролцох байх. Гэхдээ энэ хүнийг Шадар сайд болгох нь ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байна гээд АТГ аль хэдийн хариугаа мэдэгдчихсэн тохиолдолд намын даргаа ордон хавьд албатай болгох гэсэн МАХН-ынхан зүгээр өнгөрөнө гэж байхгүй.

 МАН-ын улс төрийг илтээр дөгөөхгүй юмаа гэхнээ далдуур дэмжээд явахаа тэд мэдэхтэйгээ. Тиймээс Ардчилсан нам өөрсдөө зуун хувь ирцээ бүрдүүлж, чуулганы хуралдаа огт үзэгддэггүй Х.Наранхүүгээ хүртэл дуудаж авчраад суулгахгүй бол энэ ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй гэсэн үг.

 Ээлжит бус чуулганы эхэнд цэцийн даргын асуудлыг хэлэлцэхээр болсон нь Ардчилсан намаас бусад намуудыг улс төрийн бойкот зарлаж, үүссэн асуудлаар далимдуулан шантааж хийх сайхан далим гаргаад буй.

 Өнгөрөгч даваа гаригт АН-ын 35 гишүүнээс 24 нь, ИЗНН-ийн хоёр, ХҮН-ын С.Ганбаатар нар л чуулганы нээлтэд оролцохоор цагаа бүртгүүлсэн. Үүнээс үзвэл Ардын намын тавьсан Ардчилсан нам зуну хувь ирцээ бүрдүүл гэсэн шаардлагыг эрх баригчид биелүүлэхгүй бол ээлжит бусаар хэлэлцэхээ хүлээгдэж байгаа олон чухал хуулиуд хойшлогдоно. Ялангуяа одоо л батлахгүй бол оройтох магадлалтай, тэр тусмаа эдийн засгийн шинэчлэлтийг дунд нь гацааж магадгүй гурван чухал хуулийн төслийг яаралтай хэлэлцээд баталмаар байгааг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав сануулж буй.

Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаанд АН тангараг өргөснөөс хойш анх удаагаа ирцээ 100 хувь бүрдүүлсэн. Н.Алтанхуягийг огцруулах үед ч АН зуун хувь байж чадаагүй. Тэгэхээр өвчтэй, чөлөөтэй, томилолттой яваа бүх гишүүд дуудаж авчраад чуулганы хуралдаандаа оролцуулахгүй бол Монголын парламент гацаанаас гарч чадахгүй.

Эрх баригч намын даргын хувьд мөн Хууль тогтоох төрийн дээд байгууллагын алхыг атгаж суугаагийн хувьд энэ удаагийн ээлжит бусыг хуралдуулж чадах эсэх нь үнэндээ АН гэхээсээ илүүтэйгээр З.Энхболдоос хамаарах нь харин хамгийн үнэн билээ. Тэр  ахиад АН-ын бүлгээ хайрцаглаж чадах болов уу? Чадлаа гэхэд дутаад байгаа нэг кнопоо “олж” дөнгөх болов уу?

Эрх баригч намын даргын хувьд ч, спикерын хувьд ч тэр, ээлжит бусыг нээх нь З.Энхболдын үүрэг билээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж