Малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ

2016 оны 2 сарын 17

Сэтгүүлч:
Улаанбаатар

Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумд зудын байдалтай байна. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дээрх сумдын алслагдсан багийн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Эмч нар үзлэг хийхээс гадна эм тариагаар үйлчилж, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажээ. Малчдад үйлчлэх ажлын хэсгийнхэн өвөлжилт хүндэрсэн дээрх сумдад өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах юм.

Д.ЦЭЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна