ХСИС-иас “Малчдад туслах аян”-ыг эхлүүллээ

2016 оны 2 сарын 17

Хууль сахиулахын их сургуулийн хамт олон “Малчдад туслах аян”-ыг өрнүүлээд байна. Тус сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлээд буй энэхүү аян  хоёрдугаар сарын 26-ныг дуустал  үргэлжлэх юм.

Эдийн засгийн гол тулгуур болох мал аж ахуйг хохирол багатай онд мэнд оруулах, малчдад урам зориг өгч, малчдын хөдөлмөр, хичээл зүтгэлд хувь нэмэр оруулахыг хүссэн хүн бүр энэхүү аянд нэгдэж тусламжийн гараа сунгах боломжтой юм. Энэхүү аяны хүрээнд лаа, шүдэнз, гар чийдэн, зай, бээлий, элгэвч нэмнээ гээд иргэн та өөрийн боломжоороо туслаж, “Малчдад туслах аян”-д нэгдэхийг уриалж байна. Иргэдийн ирүүлсэн тусламжийн эд зүйлсийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн шалган нэвтрүүлэх байранд хүлээн авахаар болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70155059 дугаарын утсанд холбогдох боломжтой аж.

Л.Халиу

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна