АНУ-ын байлдааны F22 онгоц Сөүлд газардлаа

2016 оны 2 сарын 17

АНУ-ын цэргийн F22 байлдааны дөрвөн онгоц өнөөдөр Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын зах хэсэг дэх агаарын цэргийн Осан баазад газардлаа. Эдгээр нь радарт үл үзэгддэг гэнэ. Хойд Солонгос улсын саяхан явуулсан зэвсгийн туршилттай холбоотойгоор  АНУ-ын эрх баригчид эдгээр онгоцыг Өмнөд Солонгос улсад байрлуулахаар болсон юм. 

Хойд Солонгос улсын хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаа явуулсан байдаг. Тухайн үед устөрөгчийн бөмбөг туршиж, тэр нь амжилттай болсон тухай залуу удирдагч Ким Жон Ун бахархалтайгаар мэдэгдсэн ч, барууны мэргэжилтнүүд туршилт бүтэлгүйтсэн гэдгийг баталж байсан юм. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Пхеньян хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хөөргөсөн. Сөүл болон АНУ-ын эрх баригчид  Пхеньянийг тив алгасагч байлдааны баллистик пуужингийн загвар туршсан хэмээн сэрдэх болсон билээ.

Ингэснээр хөрш зэргэлдээ орон төдийгүй бүс нутгийн хэмжээнд Хойд Солонгос аюул занал учруулж болзошгүй гэж албаныхан үзэж сөнөөгч онгоцыг байрлуулахаар болсон байна. Үүнээс гадна Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид пуужингийн довтолгооноос хамгаалах системийг солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.



Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү

Эдгээр нь радарт үл үзэгддэг гэнэ. Хойд Солонгос улсын саяхан явуулсан зэвсгийн туршилттай холбоотойгоор  АНУ-ын эрх баригчид эдгээр онгоцыг Өмнөд Солонгос улсад байрлуулахаар болсон юм. 

Хойд Солонгос улсын хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаа явуулсан байдаг. Тухайн үед устөрөгчийн бөмбөг туршиж, тэр нь амжилттай болсон тухай залуу удирдагч Ким Жон Ун бахархалтайгаар мэдэгдсэн ч, барууны мэргэжилтнүүд туршилт бүтэлгүйтсэн гэдгийг баталж байсан юм. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Пхеньян хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хөөргөсөн. Сөүл болон АНУ-ын эрх баригчид  Пхеньянийг тив алгасагч байлдааны баллистик пуужингийн загвар туршсан хэмээн сэрдэх болсон билээ.

Ингэснээр хөрш зэргэлдээ орон төдийгүй бүс нутгийн хэмжээнд Хойд Солонгос аюул занал учруулж болзошгүй гэж албаныхан үзэж сөнөөгч онгоцыг байрлуулахаар болсон байна. Үүнээс гадна Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид пуужингийн довтолгооноос хамгаалах системийг солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.



 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна