Монголын багийн хувцасны загварын эхний шалгаруулалт боллоо

2016 оны 2 сарын 17

"Рио-2016"-д өмсөх Монголын багийн хувцасны загварын эхний шалгаруулалт боллоо

Монголын үндэсний олимпийн хороо нь ЭМСЯ, Монголын паралимпийн хороотой хамтран "Рио-2016" Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өмсөх ёслолын болон спорт хувцасны уралдааныг зарлаад байгаа билээ.

undefined

Өчигдөр МҮОХ дээр уралдаанд оролцогчдын загваруудтай танилцан, шүүгчдийн саналаар ёслолын болон спорт хослолуудаас тус бүр гурван загварыг сонгож дараагийн шатанд оролцуулхаар боллоо. Тус уралдааныг Монголын дизайнеруудын холбоо, МҮОХ, МПОХ, ЭМСЯ, БТСХТөв, Спорт холбоодын төлөөллөөс нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн шалгаруулалтанд нийт 4 загвар зохион бүтээгчийн 8 ёслолын, 7 спорт хувцасны загвар ирүүлсэнээс тус бүр 3-ыг эхний шатны шалгаруулалтаар тэнцүүлээд байнаа.

undefined

ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна