Кувейт нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхгүй

2016 оны 2 сарын 17

Фото: Globallookpress.com

Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) нэг гишүүн  Кувейт нефтийн олборлолтоо өнөөгийн төвшинд барьж байхаар шийдсэн тухай Bloomberg мэдээлэв.

Тус орон өдөрт гурван сая  баррель нефть олборлодог. Агентлагийн эх сурвалжийн хэлснээр,  тохиролцоо гурван сарын хугацаатай ажээ. Олборлолтыг бууруулахын тулд зах зээлийн илүүдэл нефть шавхагдах ёстой гэж  тэр өгүүлэв.

Үүний өмнө, хоёрдугаар сарын 16-нд Орос мөн ОРЕС-ийн зарим гишүүд (Саудын Араб, Катар, Венесуэла)  нефтийн олборлолтоо өнөөгийн төвшинд барьж байхаар тохилцсон юм. Мөн тэр өдөр Ирак, Оман, Бахрейн  уг тохиролцоонд нэгдэхээ зарлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна