Путины зургаар гангарсан хөлбөмбөгч маргаан дэгдээв

2016 оны 2 сарын 17

Истамбул хотноо болсон хөлбөмбөгийн тоглолтын  үеэр Оросын “Локомотив” багийн тоглогч Дмитрий Тарасов ерөнхийлөгч Путины зурагтай футболка харуулснаас маргаан дэгдээжээ. “Хамгийн эелдэг ерөнхийлөгч” гэсэн бичигтэй Путины зураг бүхий футболкийг  харсан Туркийн фанатууд уурсаж, “Локомотив” багийн автобус руу лонх шидэж танхайрсан аж. Түүнчлэн Анкарагийн хэвлэлүүд хөлбөмбөгчийн үйлдлийг “суртал ухуулга” хэмээн мэдээлжээ.

Европын хөлбөмбөгийн холбоо /Uefa/ тэмцээний үеэр улс төрийн мэдэгдэл хийхийг хориглодог тул Дмитрий Тарасов шийтгэл хүлээх болж байна. Гэвч тэрбээр “Путин бол манай ерөнхийлөгч. Би түүнийг хүндэлдэг. Би түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүссэн” хэмээн өөрийгөө зөвтгөсөн аж. Хөлбөмбөгийн тоглолтод Туркийн “Fenerbahce” баг 2-0 оноогоор хожсон аж. Европын лигийн уг тэмцээн нь Туркийн арми Оросын онгоцыг сөнөөснөөс хойш хоёр орны хооронд болсон хамгийн том спортын тоглолт байв. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна