Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга боллоо

2016 оны 2 сарын 17

-Гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон алтан медаль хүртлээ-

Норвегийн Лиллехаммер хотноо эдгээр өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байна.

Өнөөдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо. 

Энэ төрлийн мөнгө, хүрэл медалийг БАГ-9 (Нидерланд, Польш, АНУ, Казахстан), БАГ-10(Итали, Румын, Герман, Норвеги)-ийн тамирчид  хүртлээ.

Б.Сумъяатай хамт нэг баг болсон Италийн Боназа Ноеми 1500 м, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-ийн зайнд тус бүр гуравдугаар байр, БНХАУ-ын Шень Хань Ян 1500 м-н зайд 19-р байрт ороод байсан юм.

Гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо.

Б.Сумъяагийн хувьд 1500 метрийн гүйлтийн тэшүүрийн төрөлд 2:18.42 секундын амжилтаар нийт 26 тамирчнаас 24 дүгээр байрт орсон. Энэхүү уралдаан өнгөрөгч бямба гаригт буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, дээрх тамирчид Үндэсний олимпийн хороодын нэгдмэл БАГ-6 болон бүрдсэн юм.

Энэ сарын 12-ны өдөр эхэлсэн залуучуудын өвлийн II олимпт манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх /Орхон аймаг/, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа /Дархан-Уул/ нар дасгалжуулагч Т.Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлагад оролцож байгаа юм.

Гүйлтийн тэшүүрийн 1500 метрт Д.Сумъяа 24 байр, А.Очирсүх гүйлтийн цанын 50 км-ын сонгомол төрөлд 43-р байр эзлээд байсан юм.  Мөн Д.Сумъяа 500 метрт хоёр гарааны нийлбэр дүнгээр 21-р байр эзэлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоогоод байсан.

 

Цаначин А.Очирсүх /Орхон аймаг/, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа /Дархан-Уул/

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна