Хятадын талаарх сөрөг таамгыг няцаав

2016 оны 2 сарын 18

 

Хятадын банкны салбар маш том хүчирхэг болсон бөгөөд төлөгдөөгүй зээлийн аравхан хувийг  барагдууллаа гэхэд л тэр нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн үзүүлэлтийн 30 хувьтай тэнцэх юм хэмээн UBS банкны эдийн засагч Ван Тао мэдэгдэв.

UBS-ийн мэдээгээр зээлийн ачаалал нь эдийн засгийн зээлийн төвшинг нь ДНБ-ий 290 хувьтай тэнцэхээр болгожээ.

Гэхдээ үүнд түгших хэрэггүй гэж Ван үзэж байна. Хятадын энэ үзүүлэлтэд дэлхийн хөрөнгийн биржүүд болгоомжлонгуй хандаж байгаа юм.

Хятадын санхүүгийн салбарын талаарх “Супер бааавгайнуудад баримт байгаа юу?” нэртэй судалгааны өгүүллийг Ван нийлүүлжээ. Уг нийтлэлд мөнгө гадагш урсч байгаа үед Хятадын банкны салбарын зээлийн бодит үзүүлэлтийг энгийн томъёогоор харуулжээ. Мөн Хятад, Лондон, Нью-Йоркийн банкуудын системийн ажиллагааны онцлог, ялгааг дурьдсан байна.

Дэлхийн санхүүгийн системийн хямралыг авчирна гэгддэг Хятадын зээлийн зах зээлийн талаарх айдас нь  хэт дөвийлгөсөн болохыг Ван хэлж байна. Хятадын банкны салбар нь ДНБ-ий 340 хувьтай тэнцдэг бөгөөд 10 хувийн алдагдал гарлаа гэхэд  ДНБ-ий 30 хувьтай буюу $3,5 их наяд долларын хэмжээтэй болох юм хэмээн тэр тайлбарлав. Гэвч зарим “супер баавгай” Хятадын банкны систем болон үндэсний валют унана хэмээн таатаглаж байгаа. Тэдний төсөөллөөр юань 40 гаруй хувиар өссөн болохоор бодит үнээсээ хамаагүй давсан учраас одоо зөрөөг арилгахын тулд ханшийг сурлуулах ёстой, Хятадын банкны системийн зээлийн ачаалал өмнө байгаагүй хохиролтой болно, Хятад валютын нөөцөө хэрэглэх, банкны хөрөнгөжилтыг шинэчлэх хэрэгтэй, Хятадын валютын нөөц нь холдингуудыг оруулаад ч  тус орны санхүүгийн системийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэсэн сөрөг таамгуудыг хийж байгаа.  


Харин Ваны үзэж байгаагаар ийм зүйл болохгүй, Хятад өөрөө “босч” чадах аж. "Хятадын банкны систем нь  өмнөхийн адил зээлийн төлбөрийн асар их дарамттэй бөгөөд тэр нь хэмнэлтийн өндөр  хэм хэмжээ ба сул хөгжилтэй санхүүгийн зах зээлийн буянаар хямд депозитийн хэлбэрээр  байгаа юм. Хятадын Засгийн газар нь банкны системээ хяналтдаа байлгаж байна. Энэ бүх хүчин зүйл нь удаан хугацаанд чанаргүй зээлтэй байх боломжийг олгож байгаа учир банкууд ба зээлдэгч нар өрийн бүтцийн өөрчлөлтийг эргэн харж шинэчилж байна. Банкууд нь  аажмаар янз бүрийн аргаар хөрөнгөө нэмэгдүүлэх нь лавтай” хэмээн Ван  тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна