Лоуб: АНУ-ын санхүүгийн салбар зогсонги байдалд орсон

2016 оны 2 сарын 18

Фото: Andrew Burton / Getty Images

АНУ-ын сүүлийн үеийн хамгийн амжилттай Third Point гэх хеж-сангийн ерөнхийлөгч Дэниель Лоуб мэдэгдэхдээ, АНУ-ын санхүүгийн салбар зогсонги байдалд орсон нь тус орны эдийн засагт ч зогсонги байдлыг бий болгож байна гэжээ.

2016 он гарсаар хөрөнгийн зах зээлүүд, тухайлбал, АНУ-ын санхүүгийн салбар  таагүй байгаа. Оны эхнээс үргэлжилсэн хувьцааны үнийн уналт нь “Уолл-стрийт зогсонги байдалд” орсоныг харууллаа гэж Third Point сангийн тэргүүн тэмдэглэв.

Фото: Simon Dawson / Bloomberg

"Зах зээл таагүй байгааг индексүүд харуулж байна. S&P (-10,3%), NASDAQ (-14,7%), DAX (-18,5%), Nikkei (-17,4%), Shanghai Composite (-21,9%) бүгд л уналттай байлаа. Өнгөрсөн жилийн зах зээлийн тэргүүлэгч Amazon (-25,5%), Netflix (-24,5%) бас л уналттай. Дутуу үнэлэгдсэн гэх зарим компани, тухайлбал, Williams (-48,3%), Bank of America (-33,7%), Morgan Stanley (- 31,4%) нар хамгаас илүү гарз амслаа.

Хөрөнгийн индексийн үзүүлэлтүүд нь  уналтыг  бүтнээр харуулахгүй.  S&P индекст багтдаг компаниуд ямар хохиролтой байсныг хэлэхэд хэцүү. Зарим тохиолдолд тэр нь түр хугацааны сааралт биш урт хугацааны хөрөнгийн бууралт байлаа.

Оны эхнээс  зах зээл хэд хэдэн хүчин зүйлийн дарамтад байлаа. “Эдгээрээс би Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарлаа гэсэн үргэлжилсээр байгаа сөрөг мэдээг онцолж байна. Бас түүхий эдийн үнэ, АНУ-ын эдийн засгийн зогсонги байдал анхаарал татаж байна. Хоёрдугаар сард Европын санхүүгийн байдал хүндэрсэн мэдээлэл, валютын  зах зээлийн үнийн их савалгаа, хөгжилтэй орнуудын зарим  Төв банк бодлогын хүүгээ сөргөөр хасах болгосон зэрэг нэмэгдлээ” гэж тэр хэллээ.

Дэлхийн байдлыг ерөнхийд нь аваад үзэхээр даяарчлалын эдийн засгийн чухал хэсгүүдийн  харьцааг эргэн харах хэрэгтэй болж байна. Үүний хамт зарим салбарт илүүдэл хүчин чадал  байгаа юм. Ийм маягийн зөрөө нь  тэгш бус байдал, дургүйцлийг дэлхийд  төрүүлж болох юм. Одоо АНУ-д гарч байгаа сонгуулийн  ер бусын алхмууд нь дээрх байдлаас үүдэлтэй.

Ерөнхийлөгчийн сонгуульд популист байдал давамгайлж байгаа нь зах зээлийн цаашдын тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Гэхдээ одоогоор зөвхөн “Уолл-стрийтийн зогсонги байдал”  яригдаж байгаа ба  эдийн засгийн бодит салбарын тухай яриа өрнөөгүй байна. Одоо ямар үед  хөрөнгийн зах зээлийн уналт нь хэрэглээний санаа бодолд сөрөг нөлөөгөө үзүүлж, хэрэглээний идэвхийг унагааж эхлэх вэ гэдэг тодорхойгүй.  Хэрэв бид  тэр шатанд  хүрэх юм бол АНУ-ын  эдийн засгийн байдал нэлээдгүй бүрхэг байх нь эргэлзээгүй”.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна