“Оскар” мөрөөдсөн Каприо

2016 оны 2 сарын 18

Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприог “Оскар”-ын азгүй гэж ярьдаг. Олон сайхан кинонд дүр бүтээсэн Каприо харин энэ жил “Оскар” гардана гэж бас л олон хүн хүлээж байна. Түүний тоглосон “Үхлээс амь мултарсан нь” киног энэ жил “Оскар”-ын олон номинацад дээгүүр давхих байх гэж таамаглаж байна.

Олон жил “Оскар”-ын араас хөөцөлдөж байгаа Леонардо Ди Каприог шоглосон компьютерийн тоглоомыг Их Британийн The Line студи зохиожээ. Тоглоомын танилцуулгын постер дээр “Оскар”-ын араас улаан хивсэн дээгүүр нисч байгаа Каприогийн дүрийг дүрсэлжээ.

Тоглоомын гол дүр нь мэдээж Каприо бөгөөд бусад дүрд энэ жилийн “Оскар”-т Каприотой хамт өрсөлдөж байгаа Стив Жобсын дүрд тоглосон Майкл Фассбендер, “Марсийн хүн” кинонд тоглосон Мэтт Деймон нарыг дүрсэлжээ.

Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 28-нд болно.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна