Домогт Тони Крэггийн бүтээлийг Эрмитажид үзүүлнэ

2016 оны 2 сарын 18

ОХУ-ын Санкт-Петербургт нээгдэх үзэсгэлэндээ Эзэн хаантны урлагийн академийн гишүүн, домогт барималч өөрөө хүрэлцэн ирэх ажээ.

 

ОХУ-ын Эрмитажид ирэх гуравдугаар сарын 1-нд амьд домог, Хаантны урлагийн академийн гишүүн Эзэн хааны шагналтан Тони Креггийн баримлуудын үзэсгэлэн нээгдэх  юм. Венецийн “Беренго сан”-гийн тусламжтайгаар,  орчин үеийн урлагийн Falconeri музейн дэмжлэгээр суут барималчийн 60 бүтээлтэй Оросын үзэгчид танилцах юм. Зураач төрөл бүрийн материалыг барималдаа ашигладаг онцлогтой хүн.

Креггийн яриагаар нь  хүн төрөхөөсөө эхлээд гадаад материаллаг орчинд уусан дасдаг бөгөөд явцынхаа дунд материалуудыг боловсруулан түүгээр санаа бодол, мэдрэмжээ илэрхийлдэг ажээ.

Германы Засгийн газар барималчид зориулан урлан өгсөн. Тэнд барималч асар том цэцэрлэг байгуулан баримлуудаа байрлуулжээ. Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийнхээ нээлтэд тэр өөрөө хүрэлцэн ирэх юм.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна