Түрээсийн үнээр өөрийн гэсэн оффистой болох боломжтой болжээ

2016 оны 2 сарын 18

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай холбоотойгоор бүтээгдэхүүний борлуулалт буурсан тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурч байгаа тухай яригдах болсон.

Гэхдээ 2015, 2016 оны үзүүлэлтээр хамгийн амжилттай борлуулалттай хэд хэдэн төсөл бий. Тэдний нэг бол “Мастер пропертис” ХХК-ийн захиалгаар Бизнесийн шинэ дүүрэгт байршилтай “Pro ONE” оффисын барилгын төсөл юм. Цагаан сарын өмнөхөн 80 хувийн гүйцэтгэлтэй, мартын өмнө гэхэд 90 хувьд хүрнэ гэж байгаа. Тэдний захиалагч олонтой байж, амжилттай төслийн тоонд зүй ёсоор орж байгаа нь бүхнийг судалгаанд үндэслэж төслөө эхэлсэнтэй нь холбоотой юм. Үл хөдлөх хөрөнгийн худалдааны салбарт олон жилийн судалгааны туршлагатай “Мастер пропертис” компани оффисын барилга сонирхож байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс юу, юуг шийдвэл сэтгэл хангалуун байхыг тодруулсан байдаг. Мэдээж хамгийн эхэнд байршил байж таарна. “Pro ONE” оффисын барилга төв талбайгаас явганаар 15 минут, автомашинаар 4 минутын зайд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хойно байх Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн яг хойд талд нь сүндэрлэжээ. Мөн хэрэглэгч нар зогсоолын асуудлыг шийдсэн эсэх, үнэ нь тэнгэрт хадчихсан биш, боломжийн төлбөрийн нөхцөлтэй байх, дотроо банк, ресторан, кофе шоп, мини маркет зэрэг үйлчилгээтэй байх, нэвтрэх чадвар өндөр буюу хүрэлцэхүйц цахилгаан шаттай байх, үйлчилгээ сайтай байх гэсэн шаардлага тавьдгийг судалгаагаар тодорхойлжээ. “Pro ONE” оффис энэ бүх шаардлагыг биелүүлсэн. Тиймээс хямралын үед ч худалдан авагчдын сэтгэлд нийцэж, маш амжилттай борлуулагдсан гэдгээрээ онцгойрч байна. Үнэндээ Улаанбаатар хотод орон сууцны байшин босоод байхаас оффисын барилга баригдаж байгаа нь ховор. Тэр ч утгаараа олон мянган аж ахуйн нэгжүүд өөрийн гэсэн оффисын талбайтай байх нь цөөн. Голдуу өндөр үнээр түрээс төлж, компанийн ашиг гэхээсээ түрээсэнд байгаагаа өгчих гээд байдаг тал бий. Харин тус компанийн хамт олон ажлын нөхцөл бололцоогоо улам бүр нэмэгдүүлэн таатай тохитой орчинд ажиллах сонирхолтой байгаа аж ахуйн нэгжүүдэд “Pro ONE” оффисоо санал болгож байгаа юм. Тэр тусмаа түрээсийн мөнгөө бусдад төлөх биш өөрсдөдөө зарцуулж оффистой болох боломж байна хэмээн уриалж байгаа юм. Тэд “Түрээсийн үнээр оффистой болоорой” гэсэн нь үнэхээр олон хүний анхаарлыг татаж байгаа.

Энэ нь үнэхээр боломжгүй мэт санагдаж байна уу. Гэвч боломжтой ажээ.

Та сард хэдэн мкв талбай түрээсэлж, хэдийг төлдөг вэ. “Мастер пропертис” ХХК үүн дээр сонирхолтой тооцоолол гаргажээ.

Дундаж оффисын өрөөг 40 мкв гэж бодьё л доо. Тэгэхээр “Мастер пропертис”-ийн санал болгож байгаа нэг мкв нь 3 сая төгрөгөөр бодвол 120 сая төгрөгийн үнэтэй болно. Тус компаниас ашиглалтад орохоос өмнө 50 хувийг нь төлөөд гэрээ хийсэн тохиолдолд үлдэх 50 хувь дээрээ банкнаас зээл авах боломжийг нээж өгчээ. Тэгэхээр дээрх 120 сая төгрөгийн 60 саяыг төлөөд, 60 сая дээрээ зээл авахад сар бүр оффис түрээслэсний төлбөрт өгдөгтэй ижил хэмжээний мөнгө төлөөд хэсэг хугацааны дараа өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй болж үлдэх юм байна.

Та ийм боломжийн талаар сонсоод бүр гайхчихсан уу. Жаахан дэлгэрүүлээд тайлбарлая. “Мастер пропертис” ХХК Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банкнаас 7 хүртэлх жилийн хугацаатай “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл”-ийн үйлчилгээнд хамрагдан “Pro ONE” оффисоос худалдан авах боломжийг бүрдүүлээд байгаа юм байна.

Ингэснээр сард 40 мкв оффис түрээслээд 1,2 сая төгрөг төлдөг гэвэл долоон жилд 100 сая 800 мянган төгрөгийг өгнө. Харин 60 сая төгрөгийн зээлийг 7 жилийн хугацаатай авлаа гэж үзэхэд сард 1сая 346 мянган төгрөг, долоон жилд 113 сая 64 мянган төгрөг өгнө. Зөрүү нь сард 146 мянган төгрөг, долоон жилд 12 сая 264 мянган төгрөг болно. Та түрээсэнд өгсөн долоон жилийн 100 сая 800 мянган төгрөгөө буцааж авахгүй. Харин банкнаас зээлсэн мөнгөөрөө та өөртөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байна аа гэсэн үг юм шүү дээ. “Мастер пропертис” компанийн түрээсийн үнээр оффистой болох боломж байна гэдэг нь энэ. Тус компани үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон жилийн судалгааны туршлагатай,  нарийвчилсан судалгаа, индексүүдийг гаргаж ирсэн. Оффисын түүхэн үнийн судалгаагаар 2005-2015 оны хоорондох 10 жилд үл хөдлөх хөрөнгө 6.7 дахин өссөн байдаг бол 2022 он хүртлэх 7 жилд өнөөдөр таны авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2-2.5 дахин өснө гэсэн тооцоолол бий. 2005-2015 оны хоорондох 10 жилд үл хөдлөх хөрөнгийн өсөлттэй харьцуулахад энэ ихээхэн дарж хэлж байгаа хэрэг л дээ. Үүгээр тооцоод үзлээ гэхэд таны банкнаас зээлээр авсан үл хөдлөх хөрөнгөнөөс долоон жилийн дараа 150 хувийн ашиг олж байгаа юм. Авсан оффисоо түрээслүүллээ гэхэд бүр илүү ашигтай. Энэ бүгдийг тооцоход тийм мундаг математикч байх хэрэггүй.

Үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдахгүй, улам бүр нэмэгдэж байх тодорхой нөхцлүүд байдаг. Энэ бол мэдээж барилгын байршил, баригдсан чанар, явцын дундах арчилгаа, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд. Монголын хамгийн шилдэг компаниудаар гүйцэтгэлээ хийлгэж, чанарыг дээд түвшинд гүйцэлдүүлж байгаа. Мөн байрлал, 350 автомашины зогсоол, олон улсын үйлчилгээ болох проперти менежментийг нэвтрүүлж байгаа билээ. Тиймээс үнэ цэнэ нь улам бүр өсөн нэмэгдэх “Pro ONE”-ийг сонгож, түрээсэнд төлөх мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө авч болох ухаалаг боломжийг бүү алдаарай.
Та оффисоо түрээслэсээр л байх уу. Эсвэл бага зэрэг нэмж төлөөд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох уу. Сонголт таны гарт.

Утас: 99900181

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна