“Цагдаагийн академи”-йн Лассард нас баржээ

2016 оны 2 сарын 18

Жорж Гейнс Эрик Лассардын дүрд

“Цагдаагийн академи” киноны бүх долоон цувралд комендант Эрик Лассардын дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Жорж Гейнс 98 насандаа Санта-Барбара хотноо нас баржээ. Энэ тухай түүний охин Ия Гейнс мэдээлсэн тухай  The New York Times сонин бичжээ.

Сонины мэдээгээр жүжигчин 2003 онд “Залуу хосууд” кинонд сүүлийн удаа тоглоод тэтгэвэрт гарчээ. Жүжигчин 1980-ад онд “Брюстерийн панкууд” мөн “Цагдаагийн академи” киноны дараа олонд алдаршсан юм.

Тэрээр 1984-1994 онд “Цагдаагийн академи” киноны бүх долоон цувралд тогложээ. Гейнс (жинхэнэ нэр нь Йонгеянс) 1917 онд Оросын эзэнт улсын харъяа Финляндын вант улсад 1917 оны тавдугаар сарын 16-нд төржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна