Хятад өвгөн өөрийгөө “оршуулав”

2016 оны 2 сарын 18

Фото: iqilu.com

Хятадад 66 настай тэтгэврийн хөгшин өөрийн оршуулгыг зохион байгуулан хэдэн хүн ирэхийг урьдчилан шалгасан гэж The South China Morning Post сонин бичив.

Шаньдун мужийн Жичжао хотын Чан Дэян (Zhang Deyang) өөрийн оршуулгадаа 50 хамаатнаа дуудсан ч зөвхөн 20 хүн иржээ. Гэтэл тэр хуурамч оршуулгыг хөрш тосгоны маш олон хүн үзэж сонирхсон гэнэ.

Хуурамч ёслолдоо тэрээр 16 мянган юань зарцуулсан бөгөөд өөрөө нас барагчдад өмсүүлдэг хувцастай байжээ. Чан  өөрт нь зориулан бэлдсэн булшиндаа зургаа авахуулж нас барсан эмэгтэйтэй “гэрлэсэн” гэнэ. Хятад уламжлалаар өөр ертөнцөд ганцаараа очих нь муу ёр гэгддэг ажээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна