ОХУ-тай хамтран ажиллана гэж Унгар амлав

2016 оны 2 сарын 18

Владимир Путин, Виктор Орбан

фото: Алексей Никольский / РИА Новости

 

 

ОХУ-д айлчилж байгаа Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай хоёрдугаар сарын 17-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээр хийсэн тухай РИА Новости мэдээлжээ.

 

Уулзалтын дараа Унгарын тэргүүн Европын холбооны  зүгээс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. Хоёр орны тэргүүн хоригийг тойруулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэсэн нэгдсэн санаатай байв. Эрчим хүчний  салбарт  тэд хамтран ажиллах бөгөөд цөмийн “Пакш” цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх юм. Москва тус байгууламжийн өртгийн 80 хувийн зээлийг өгөх амлалтаа биелүүлнэ гэж Путин хэлэв. Орбан хэлэхдээ, Унгарт хийн агуулах барих хамтарсан төслийг хэрэгжүүлнэ гэжээ.

 

Мөн тэрбээр дүрвэгчдын хямралын асуудалд хандаж буй Москвагийн бодлогыг дэмжээд ОХУ дэлхийн асуудлуудыг зохицуулахад оролцох хэрэгтэйг онцолжээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна