Венесуэлд анх удаа бензиний үнэ нэмэгдэв

2016 оны 2 сарын 18

Венесуэл улсад сүүлийн 20 жилд анх удаа бензиний үнийг нэмжээ. Гэсэн ч Венесуэлд бензин дэлхийн хаана ч байхгүй хямд үнээр борлуулж байна. Венесуэлд нэг литр бензин 0.01 ам.доллараар нэмэгдэж 0.95 ам.доллар болсныг ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Бензиний үнийг нэмэгдүүлснээр жилд 800 сая ам.долларыг хуримтлуулах гэнэ.

Венесуэл нь эдийн засгийн хямралыг даван туулахаар валютын ханшийг бууруулах гэх мэтээр шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Газрын тосны үнийн уналтаас үүдэн Венесуэлийн эдийн засагт хямрал үүсч эхлээд байгаа юм. Тус улсын экспортын орлогын 95 орчим хувийг дангаар газрын тосны борлуулалт эзэлдэг аж. Венесуэлийн эдийн засаг өнгөрсөн онд 10 хувиар агшиж, инфляци, өргөн хэрэглээний хомсдол үүссэн байна. Түүнчлэн их хэмжээний өрийн улмаас Венесуэл дефолт болж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаа аж.

Венесуэлд хүнс болон шатахууны үнэ хамгийн сүүлд 1989 онд нийтийг хамарсан бослого тэмцлийн улмаас нэмэгдэж байжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна