Оросын бөмбөгдөгч Их Британийг “сандаргав”

2016 оны 2 сарын 18

 

Их Британийн эзэн хааны нисэх хүчний “Typhoon” сөнөөгч онгоцнууд агаарын хилд нь хэт ойртон ирсэн Оросын хоёр бөмбөгдөгч онгоцыг хөөн явуулжээ. Оросын “Blackjack” бөмбөгдөгч онгоцууд Их Британийн агаарын орон зайд нэвтрэхээс өмнө хөөн явуулсан аж.

 

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын хоёр бөмбөгдөгч онгоц Атлантын далай дээгүүр нисч ирснийг “Typhoon” сөнөөгчөөр хөөж явуулж байжээ. Үүний дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард Их Британийн армийн албаныхан Москватай агаарын орон зайд нь ойртох болсон хэргийг хэлэлцсэн байв.  Сүүлийн нэг жилийн хугацаанд Оросын цэргийн онгоцнууд Их Британийн агаарын хилд зургаан удаа ойртон ирсэн боловч зөрчөөгүй гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна