Ирц бүрдэхэд хоёр гишүүн дутаж байна

2016 оны 2 сарын 18

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц хоёрхон гишүүнээр дутаж байна. Одоогоор чуулганы танхимд 37 гишүүн ирж, ирцээ бүртгүүлээд байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэйгээс 34 нь, УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч нэг ч гишүүн ирээгүй. УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй ч хоёр нь, ИЗНН-аас нэг гишүүн ирсэн байгаа бол бие даагчдаас хэн нь ч ирээгүй байна.

Ирц 50 хувьд хүрэхэд 76 гишүүнээс 39 нь ирсэн байх ёстой юм.

Ээлжит бус чуулганыг нээчихвэл үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан, завсарлагын хугацаа нь дууссан. Гэвч тус бүлэг энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг эсэргүүцэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдүүлсэн цагт чуулганы хуралдаанд оролцохоор ээлжит бус чуулганы нээлтийг хоёр цаг орчмоор гацаагаад байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна