130 жилийн түүхтэй Bosch брэнд

2016 оны 2 сарын 18

Хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ Bosch брэнд дэлхийд алдартай. Анх 1886 онд Robert Bosch  “Bosch” брэндийг үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн хамгийн чанартай цахилгаан барааг үйлдэвлэсээр ирсэн байна.

1933 онд Bosch брэнд анх хөргөгч үйлдвэрлэжээ. Энэ хөргөгч нь 60 литрийн багтаамжтай, дажгүй загварлаг байжээ. 1949 он гэхэд хөргөгчний багтаамж нь илүү олон сонголттой болж хэрэглэгчдийн шаардлагыг хангасан байна.    

Bosch нь зөвхөн хөргөгч үйлдвэрлэлээрээ анхдагч байгаад зогсохгүй гал тогооны комбайн, анхны бүрэн автомат угаалгын машин, аяга таваг угаагч зэрэг олон бүтээгдэхүүнийг анхлан үйлдэврлэж байсан байна.

1952 онд анхны гал тогооны комбайн үйлдвэрлэгдэж зах зээлд танилцуулагдаж байжээ. Энэ бүтээгдэхүүн нь хутгах, зуурах, хэрчих, жижиглэн хэрчих, нунтаглах, нухах үйлдэлтэй байсан нь эмэгтэйчүүдийн хоол хийх ажиллагааг хялбарчилж, зугаатай болгож өгсөн байдаг.

1958 онд угаах, мушгих үйлдлийг бүрэн автоматжуулсан угаалгын машин үйлдэврлэгдэж байжээ.

1960-аад оны үед Bosсh брэндийн анхны аяга таваг угаагч үйлдвэрлэгдэж байжээ. Энэ мэт эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх угаалгын машин, хүнсний комбайн, аяга таваг угаагч зэрэг  бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдаж эхэлсэнээр эмэгтэй хүн зөвхөн гэртээ суух ёстой гэдэг ойлголт өөрчлөгдөж эхэлжээ.

1970-аад оны үед хүмүүсийг амьдралыг хялбаршуулж өгсөн зүйл нь яах аргагүй Bosch-ийн гал тогооны хэрэгслүүд юм. Үүнд тоос сорогч, хиншүү сорогч, электрон шүдний сойз, өндөг чанагч, цахилгаан зуух, хатаагчтай угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнүүд байлаа. 1970 онд өндөг чанагч нь анх үйлдвэрлэгдэж зах зээлд танилцуулагдсан байна.

Мөн энэ үед хатаагчтай угаалгын машин үйлдвэрлэгдэж, угааж мушгих үйлдэл хийдэг байсан угаалгын машин үргэлжлүүлэн хатаах үйлдэл хийдэг болсон байна.

1973 онд Bosch брэндийн цахилгаан зуух үйлдвэрлэгдэж зав муутай эзэгтэй нар цахилгаан зуух ашиглах хоол хүнсээ богино хугацаанд хийдэг болжээ.

80-аад оны хэрэглэгчдийн нарийн хэрэгцээг хангах цахилгаан барааны эрин үе эхлэжээ. Bosch-ийн бүтээсэн нэг цахилгаан хэрэгслээр олон үйлдэл хийх бүтээгдэхүүн нь энэхүү хэрэгцээг бүрэн хангаж чадсан. Өөрийгөө цэвэрлэх технологитой, тавилганд суурилуулдаг, олон үйлдэлт шарах шүүгээ энэ л үед бүтээгдсэн юм.

Bosch брэнд ганцхан удаа үйлдвэрлэл явуулаад зогсохгүй тухайн бүтээгдэхүүний чанар болон шинэ шийдлийг нэвтрүүлэхээ зогсоолгүй шинэлчлэлтийг хийсээр ирсэн. Үүний нэг жишээ бол 1980-аад оны сүүлээр үйлдвэрлэсэн жимс, хүнсний ногоог шинээр хадгалах зориулалттай 0 градуст темпертураа барих шинэ технологийн хөргөгчөө үйлвэрлэсэн юм.  

Ийнхүү хүний хэрэгцэээ шаардалгыг хангасан цахилгаан бараанууд бүтээгдсээр 2002 онд Bosch-ийн экспрессо кофены машин   үйлдвэрлэгдэж дуртай кофегоо хүссэн үедээ гэртээ уух боломжийг хэрэглэгчиддээ бий болгож байжээ.

Мөн 2000 оны эхэн үед Bosch дахин нэг шинэ технологийг нэвтрүүлсэн нь i-DOS технологи юм. Угаалгын нунтагийн хэмжээг гараар тааруулах нь 10 тохиолдлын 9-т нь буруу хийгддэг учраас угаалгын машиндаа хэмжээг тохируулах ажлыг даатгах боломжийг нээсэн i-DOS технологийг нэмсэн байна. Энэ технологи нь шингэн угаалгын нунтагийг угаах хувцасны хэмжээ, материалын төрөлд тохируулан зохистой хэмжээгээр ашигладаг байна.

Bosch брэнд нь гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлд маш олон нээлтийг хийсэн гайхалтай брэнд юм.  Тэд хөгжил, шинэ технологийг хэзээ ч орхигдуулж байгаагүй хэрэглэгчийн таашаалд нийцсэн хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлсээр байна. Өнөөдөр Bosch брэндийн чанарыг давах бүтээгдэхүүн одоогоор үйлдвэрлэгдээгүй байна.  Тиймдээ ч Bosch бол насан туршийн хэрэглээ юм.

Дэлхийд алдартай Bosch брэндийн албан ёсны борлуулагчаар 2013 оноос эхлэн PC mall дэлгүүр  ажиллаж хэрэглэгчиддээ Германы чанарын баталгаа болсон гэр ахуйн бүх төрлийн барааг таньд хүргэж байна.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна