Facebook-ээр хэрхэн амжилттай маркетинг хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.05-нд нийтлэгдсэн

Facebook-ээр хэрхэн амжилттай маркетинг хийх вэ?

Хэрхэн Facebook ашиглан маркетингаа урагшл явуулах вэ? Facebook бол Google-ийн дараа орох дэлхийн хамгийн нэртэй сайт билээ. Хэдэн сая хэрэглэгчтэй Facebook-ийг хүмүүс бизнестээ ашиглах нь аргагүй юм.

1.    Цэмцгэр хуудсыг үүсгэ
Profile буюу танилцуулга хуудсыг бөглөхдөө заавал бүгдийг бөглөх албагүй. Гагцхүү өөрсдийн талаарх чухал мэдээллүүдээ оруулсан байхад болно. Таны бизнес, компанийн нүүр хуудас цэмцгэр, чухал бөгөөд товч мэдээллүүд агуулсан байх нь хэрэглэгчид, хүмүүст гол мэдээллүүдээ хүргэхэд дөхөм болгоно. Компанийн логогоо оруулахаа мартаж болохгүй. Нэр усгүй, логогүй компанид хүмүүс итгэдэггүй.

2.    Бизнес данс, хувийн дансаа тусад нь байлга
Өөрөөр хэлбэл нэг данстай байж болохгүй. Өөрийн найз нөхдөө зөвхөн өөрийн Facebook дээр л нэм. Харин бизнесийн дансанд бол зөвхөн бизнесийн түншүүд, хэрэглэгчдийг байршуулах ёстой.
 
3.    Facebook нүүрэндээ чухал ач холбогдол өг
Нэгэнт Facebook нүүр таны бизнесийг сурталчлах талбар тул онцгой ач холбогдол өгөх ёстой. Тиймээс ямар мэндчилгээний үг бичих, ямар нийтлэл бичих зэргээ сайтар төлөвлөж боловсруул. Хэрхэн өөрийн хуудсанд хүмүүсийг татах вэ? Хэрхэн хуудсаа сонирхол татахуйц болгох вэ?
 
4.    Өөрийн брэндээ сурталчил
Facebook хуудасныхаа дэвсгэрийг өөрийн компанийн лого эсвэл өөрийн компанийн сайтын дэвсгэртэй адил өнгөөр хий. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Эс бөгөөс хуудас удаан уншигдах бөгөөд замбараагүй харагдах болно.
 
5.    Бусадтай харилц
Бусад хэлэлцүүлэг, клубуудад элсч, өөрийн зүгээс санал бодол, зөвлөгөө өг. Хэрвээ хэн нэгэн асуулт асуувал хэрэгтэй хариултыг нь олж өгөөрэй.
 
6.    Та сөрөг зүйлстэй эвлэрэх шаардлагатай болно
Facebook хуудас дээр тань хэн нэгэн сөрөг мэдээлэл үлдээвэл зохих хариултыг нь өг. Гэхдээ мэргэжлийн хүний зүгээс өгч байна гэж бодоод эелдгээр санаа бодлоо илэрхийлэх нь зөв. Хамгийн гол нь өөрийн брэндээ бусдад эерэг байдлаар сурталчлах нь чухал.
 
7.    Фенүүдээ уриал
Фенүүдээ өөрсдийн санаа бодлыг хэлэх идэвхжүүлэлтийг хийх хэрэгтэй. Жишээ нь “Нийгэмд тулгамдаад буй асуудлууд таны хувьд юу вэ?” гэх мэтээр тэднийг идэвхжүүлэх, уриалан дуудах хэрэгтэй.
 
8.    Хамгийн сүүлийн үеийн, шинэлэг мэдээллийг тараа
Хүмүүс компаниудын зарласан урамшуулал, хямдралыг сонсч чадаагүйдээ их харамсдаг шүү дээ. Тэгэхээр та тэдэнд ашигтай гэсэн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх хэрэгтэй. Тэгсэн цагт таны Facebook жинхэнэ эрэлт хэрэгцээтэй болох болно.  
 
9.    Үйл ажиллагаагаа цалгардуулж болохгүй
Өдөр бүр Facebook-тээ орж нэг ч гэсэн мэдээллийг нэмж байх хэрэгтэй. Онлайн хэрэглэгчид ихэнхдээ идэвхтэй үйлчилгээнд дуртай байдаг.

Эх сурвалж: www.tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж