Юнител групп 4G LTE технологийг тун удахгүй хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Юнител групп 4G LTE технологийг тун удахгүй хүргэнэ

Өчигдөр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Монгол Улсад  4G LTE-г нэвтрүүлэх эрхийг үүрэн холбооны нэр бүхий гурван операторт олгосноо албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Юнител групп 4G LTE-г  хэрэглэгчиддээ тун удахгүй хүргэнэ гэдгээ сошиал хуудсуудаараа мэдээлсэн байна.  

Хэрэглэгчид 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет, зөөврийн комьпютерээр 4G LTE-г хүлээн авах боломжтой. Ингэснээрээ хэрэглэгчийн интернэтээр үзэх видеоны дүрсний нягтаршил чанаржиж, видео болон киног ямар ч гацалтгүй үзэх, үзүүлэлт өндөртэй аппликейшн, контентуудыг хормын төдийд татах гээд олон төрлийн давуу талууд бий болох юм.  Цаашилбал, энэ нь бизнесийн байгууллага болоод улс орны эдийн засаг, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөгжил дэвшлийн түүчээ болсон чухал алхам болох юм.  4G LTE  нь одоогийн 3G интернэтээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай.

Дашрамд дурьдахад Samsung A5 A500F, Samsung A3 A300F,  Samsung Galaxy S6 Edge G925F, Samsung Galaxy S6 G920F, HTC One M8 0P6B100, Iphone, LG G4 H811 зэрэг гар утаснууд 4G LTE-г дэмждэг юм байна. 4G LTE-дэмждэг бусад утаснуудын талаарх мэдээллийг ЭНЭ линкээс харах боломжтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж