Сирийн 500 мянган хүнд тусламж хүргэнэ

2016 оны 2 сарын 18

 

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа Сирийн бүслэгдсэн дөрвөн хотод хүрчээ. НҮБ-ын автомашины цуваа Муадхамия, Мадаяа, Фоах, Кефрая хотуудад хүрч бүслэлтэд орсноос өлсөж зүдэрсэн хүмүүст тусламж хүргэжээ. Сири даяар бүслэлтэд орсон хотуудад 500 мянган хүнд тусламж хүргэх шаардлагатай хэмээн НҮБ мэдээлсэн юм. НҮБ-аас бүслэлтэд буй Сирийн иргэдэд хүнс, хувцас хэрэглэл, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж хүргэж байгаа аж. Өмнө нь Сирид хүмүүс өлсгөлөнгөөр  үхэж байгаа мэдээллийн дагуу зарим газарт  хүмүүнлэгийн тусламж хүргэсэн юм. Бүслэлт рүү тусламж оруулах болсон нь Сирийн талуудын дайсагналыг намжааж, энхийн хэлэлцээд хөтлөх яриа хэлцлийн нэг хэсэг аж.

 

Үүний зэрэгцээ даваа гаригт /II.15/ агаарын цохилтод Сирийн эмнэлэг, сургууль өртсөнөөс 50 хүн амь үрэгдсэн юм. Уг агаарын цохилтыг АНУ эсвэл ОХУ хийсэн хэмээн нэгнээ буруутгаж байна. ОХУ болон АНУ –ын тэргүүлсэн цэргийн эвсэл “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгч байгаа юм.

 

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөөх таван жил үргэлжилсэн иргэний дайнд 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвээд байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна