Г.Шийлэгдамбын албыг Ж.Сүхбаатар авчээ

2016 оны 2 сарын 18

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа Г.Шийлэгдамба МАХН-ын генсек байсан. Түүнийг хэрэгт холбогдох өдөр Шадах сайд Ц.Оюунбаатар гэрт нь дагаж очоод намын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг хүчээр бичүүлээд авч гарсан тухай тэрбээр шоронгоос батлан даалтаар гарсныхаа дараа “С1” телевизийн  ярилцлагад орохдоо хэлж байсан

Г.Шийлэгдамбаас хүчээр булаасан гэх МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Сүхбаатар ажиллаж байгаа юм байна.

Авлига авсан гэх асуудлаа намын санхүүжилт олохын тулд хэмээн тайлбарлаж, Н.Энхбаярт 50 мянган доллар бэлнээр аваачиж өгсөн хэмээн нууцаа дэлгэсэн Г.Шийлэгдамбын зовлонг  Ж.Сүхбаатарт ирэх вий гэсэн эмзэглэл намын энгийн гишүүдийн дунд байгаа гэнэ.

Н.Энхбаярыг дагаж намирсан залуус өнөөдөр түүнээс зайгаа авч байхад боловсрол мэдлэг, байр сууриараа МАН-л толгой цохидог байсан Ж.Сүхбаатар МАХН-ын генсек болсоныг буруу сонголт гэж буруутгах хүмүүс байна.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна