Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлд орон тоог нэмлээ

2016 оны 2 сарын 18

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав

Нийслэлийн Засаг дарга А/121 дүгээр захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа.

Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт  үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна