“АПУ” ХК нэгж хувьцаанд 70 төгрөгийн ногдол ашиг олгоно

2016 оны 2 сарын 18

Монголын хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны мэдээлнээр "АПУ" ХК-ийн 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу компанийн 2015 оны  цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 70 төгрөг буюу нийт 5,200,139,000.00 төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК-ны 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор, "Сор" ХК-ий ТУЗ-ийн 16/01 дугаар тогтоолоор, "Алтайнзам" ХК-ийн 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор эдгээр компани 2015 онд ногдол ашиг хуваарилахгүй юм байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна